Home » Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалаар бие даасан “Дарь-Эх” дэх хэсэг нэртэйгээр анх зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 188 тоот тогтоолоор жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болон үйл ажиллагаагаа явуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 71 тоот тогтоолоор Говьсүмбэр аймаг дахь Хорих 425 дугаар анги нь жирийн дэглэмтэй хорих анги болсноор Хорих 441 дүгээр ангид хоригдож байсан хоригдолуудыг тус ангид шилжүүлэн байршуулж Хорих 441 дүгээр ангийг Аюулгүй байдал, тусгай ажиллагааны чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын аюулгүй байдал, тусгай бэлтгэлийг хангах үндсэн бааз суурь болгон ашиглаж ирсэн. 2016 оны 09 дүгээр сараас Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/ нь Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, хоригдолыг ажлын байраар хангах зорилгоор төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр төмрийн цехийн тоног төхөөрөмж нийлүүлснээр тус анги нь төмөр хийцийн үйлдвэрлэл эрхэлж байна