Home » Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл “Хорих ангийн дотоод журам”-аас

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл “Хорих ангийн дотоод журам”-аас

Долоо. Хоригдолд зөвшөөрөх, хориглох зүйл
7.1.Хоригдол дараах эд зүйлсийг өөртөө буюу хорих өрөөндөө хадгалан хэрэглэж болно:
7.1.1.ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, гар нүүрийн болон эдийн саван, алчуур, сахлын машин, жижиг хэмжээтэй 1 үйлдэлтэй хумсны хутга, нүүр, гарын тос, хуурай, нойтон салфетка, ариун цэврийн цаас, эмэгтэй хоригдлын хувьд ариун цэврийн хэрэглэл, гоо сайхны хэрэгсэл/;
7.1.2.энгийн бугуйн цаг;
7.1.3.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл 5-аас дээшгүй;
7.1.4.хорих байгууллагаас олгосон нэг загварын хувцас болон ээлжийн дотуур хувцас, ноосон өмд, цамц;
7.1.5.спорт хослол /нэг ээлжийн/;
7.1.6.өвлийн ноосон, зуны саравчтай малгай 1 ширхэг;
7.1.7.гэр бүлийн гишүүдийн фото зураг /5 ширхэгээс ихгүй/;
7.1.8.эмчийн зөвшөөрлөөр олгосон эмийг тухайн өдрийн хэрэглэх тунгаар;
7.1.9.утаат тамхи /янжуур/ 20 ширхэгээс илүүгүй;
7.1.10.ус уух зориулалттай 250 мл-ээс ихгүй багтаамжтай хуванцар аяга 1 ширхэг;
7.1.11.ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын хувьд түүний протез, ортопедийн хэрэгсэл;
7.2.Энэ журмын 7.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдол биедээ болон хорих өрөөнд байлгахыг хориглох ба бусад хувцас, эд зүйлийг хадгаламжийн нэгжид хадгална.
7.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдэлж буй хоригдолд энэ журмын 7.1.9 дэх заалт, бусад хоригдолд 7.1. 10 дахь заалт хамаарахгүй.
7.4. Хоригдлыг бялдаржуулах болон бие хамгаалах чиглэлээр хичээллэх нөхцөл боломжоор хангахгүй.

Арван тав. Түр, удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах
15.1.Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхгүй бол бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг шалган, хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан, тодорхойлно.
15.2.Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-аас дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.
15.4.Уулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 09.00-16.00 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухайн хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.
15.5.Уулзах хүсэлт гаргасан хүнтэй хоригдол уулзахыг хүсээгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.
15.6.Хамгаалалтын ажилтан нь уулзалтаар ирэгсдэд хамгаалалтын бүсэд нэврүүлэхийг хориглосон зүйл, уулзалтын явцад анхаарах зүйлийн талаар урьдчилан танилцуулна.
Арван зургаа.Түр хугацааны уулзалт
16.1.Түр уулзалт нь ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.
16.2.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах ба аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлан тоноглож болно.
16.3.Түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр явуулж болно. Цахим уулзалтын цагийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр баталгаажуулна.
16.4. Хорих анги техникийн нөхцөлийг харгалзан уулзалтын цагийг цахимаар баталгаажуулж болон ба уулзалтаар ирсэн иргэний бичиг баримтыг үндэслэн хүлээгдэл чирэгдэлгүй уулзах нөхцөл боломжоор хангана.

Арван долоо.Удаан хугацааны уулзалт
17.1.Удаан хугацааны уулзалтын байр ор, ширээ, сандал, хүнсний зүйл хадгалах шүүгээтэй байхын зэрэгцээ хоол бэлтгэх, боловсруулах өрөөтэй байна.
17.2.Уулзалтаар ирэгсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцна.
17.3.Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна. Төлбөрийн хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.
17.4.Уулзалтын байрыг хүүхдийн тоглоомын өрөө, талбайгаар тохижуулна.
Арван найм. Хоригдол бусадтай харилцах
18.1.Хоригдол албан хаагчтай харьцахдаа түүний албан тушаал, эсвэл цолыг хэлж, өөрийн овог, нэр, шийтгүүлсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг танилцуулж, хүсэлт, гомдлоо товч тодорхой илэрхийлнэ.
18.2.Хоригдлууд хоорондоо иргэдийн адилаар бие биенээ “Та” гэж харьцах ба бусадтай харилцахдаа ёс бус үг, хэллэг хэрэглэхгүйгээр, соёлч, боловсон харьцана.
18.3.Гадаад улсын харьяат хоригдолтой харьцахдаа тухайн улсын соёл, ёс заншлыг хүндэтгэнэ.