Home » Uncategorized » Тус ангийн төмрийн цехийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Тус ангийн төмрийн цехийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

DSC_0166

DSC_0193

DSC_0202

DSC_0225

DSC_0249 2015 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/–тай хамтран ажиллах талаар удирдлагуудын түвшинд санал солилцон тус агентлагын буцалтгүй тусламжаар 16 нэр төрлийн 59,000$ үнэ бүхий төмрийн цехийн тоног төхөөрөмжийг 2016 оны 09 дүгээр сард хүлээн авч Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар ханган гэм хорын хохирлыг барагдуулах, хорих ангиудын хамгаалалтын тоноглол болох хаалга, хашаа, решётка, төмөр ор, шүүгээ зэргийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор 441 дүгээр нээлттэй хорих ангид байрлалд төмрийн цех байгуулах төсөл хэрэгжүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж, төмрийн цехийн нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны, Төрийн нарийн бичгийн дарга, Г.Баясгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ц. Амгаланбаяр, БНТУ-ын Шадар сайд Хакан Чавишоулу, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/–ийн дэд ерөнхийлөгч М.Сүрэйяа Эр, БНТУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язал, БНТУ-ын Их хурлын гишүүн Мустафа Шентоп, Салих Жора, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Улаанбаатар дах хөтөлбөр зохицуулагч Вэйсел Чифтжи болон бусад зочид төлөөлөгчид нар оролцлоо.
Төмрийн цехийн нээлтийн үйл ажиллагааны үеэр БНТУ-ын Шадар сайд Хакан Чавишоулу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг БНТУ-ын Хорих байгууллагыг удирдах газартай хамтран ажиллахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*