Home » Uncategorized » Сургалтанд бүртгэж байна

Сургалтанд бүртгэж байна

СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд намрын ээлжит сургалтад тус байгууллагад ажилд орох хүсэлтэй, дараах шаардлага хангасан иргэдийг 2018.08.14-2018.08.20-ны өдрийг хүртэл бүртгэж байна.
1. 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй,
2. Биед шивээсгүй байх /чих цоолоогүй эрэгтэй/
3. Цэргийн жинхэнэ алба хаасан /1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
4. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх
5. Дээд боловсролтой байх
6. 35 хүртэлх настай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
2. Гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;
3.Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4.Боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
5.Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
6.Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
7.Төрийн алба хаагчийн анкет /маягт №1/;
8.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр; Нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
9.Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй, 3х4 хэмжээтэй тус тус 2 хувь/;
10.Цэргийн үүрэгтний үнэмлэх;
11.Өр төлбөртэй эсэх лавлагаа
Утас 99114578

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*