Home » Uncategorized » “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2а/3200 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг, ангийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ангийн дарга ажлын удирдамж, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10:00-13:00 цагийн хооронд ангийн байрлалд зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд холбогдох төрийн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн шйидвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны биелэлтийн хэрэгжилт, алба хаагчийн үр дүнгийн гэрээ, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, сахилга бат, хууль тогтоомж, эрх зүйн бусад актын талаарх мэдээллийг иргэд, үйлчлүүлэгчдэд таниулан,сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Өргөдөл, гомдол харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг мэдээллийн самбарт ойлгомжтой байрлуулан шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг тухай бүр шинэчлэн иргэд, үйлчлүүлэгчдэд тухай бүр нь хүргэн ажиллаж байна.
20180824_124825

20180824_124825

20180824_124828

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*