Home » Uncategorized » Ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.

Ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.

СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд намрын ээлжит сургалтад тус байгууллагад ажилд орох хүсэлтэй, дараах шаардлага хангасан иргэдийг 2018.10.10-2018.10.19-ний өдрийг хүртэл бүртгэж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллгад ажиллахыг хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн
2. Дээд боловсролтой, эрэгтэй /зайлшгүй шаардлагаар ажлын орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
3. Биеийн ил гарах шивээсгүй, чих цоолоогүй
4. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
5. Ял шийтгэл эдэлж байгаагүй байх
6. Биеийн бялдарын зөв хөгжилтэй,170 см-ээс доошгүй өндөртэй
7. Ахлагчийн бүрэлдэхүүн 35 хүртэлх настай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Гурван үеийн намтар
3. Цахим үнэмлэх,боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр; нийгмийн даатгалын дэвтэр,цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
5. Төрийн алба хаагчийн анкет /маягт №1/;
6. Цээж зураг /4х6 хэмжээтэй, 3х4 хэмжээтэй тус тус 2 хувь/;

Утас 99114578

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*