Home » Uncategorized » ШШГБ-ын алба хаагчдад 2018-2019 онд зохион байгуулагдах “Албаны сургалтын хөтөлбөр” батлагдаж хичээл, сургалт эхэллээ.

ШШГБ-ын алба хаагчдад 2018-2019 онд зохион байгуулагдах “Албаны сургалтын хөтөлбөр” батлагдаж хичээл, сургалт эхэллээ.

20180919_073307

20180919_073523

20180919_105735

20180919_153721

20180919_154256

20180919_165039

20180920_093208

20180920_102955

20180920_103129

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/273 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад албаны сургалт зохион байгуулах журам”, мөн даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлагдсан “Хөтөлбөр батлах тухай” тушаалыг тус тус үндэслэн 441 дүгээр нээлттэй хорих ангийн даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/57 дугаар “Сургалт явуулах” тухай тушаалыг баталж, албан хаагчдад мэдлэг, мэргэжлийн ур чадвар олгох албаны сургалтыг хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн багш нартай хамтран зохион бёайгуулах хичээл, сургалтыг эхлүүлээд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнө тавигдаж буй зорилт, чиг үүргийг тухай цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны биелэлтийн хэрэгжилт, анги, бие бүрэлдэхүүний хууль, эрх зүйн болон тэдгээртэй нийцүүлэн гарсан эрх зүйн акт, цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, албан хаагчийн үр дүнгийн гэрээ, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, сахилга бат, бие бялдарын норматив, бэлтгэлжилтийг сайжруулан, олж авсан мэдлэгийг чадвар болгон хувиргах замаар, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хүний нөөцийн холбогдолтой заавар, журмыг албан хаагчдад танилцуулан, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлхээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*