Home » Uncategorized » Монголын шинкиокушинкай каратегийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГБ-ын тамирчид амжилттай оролцлоо

Монголын шинкиокушинкай каратегийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГБ-ын тамирчид амжилттай оролцлоо

Монголын шинкиокушинкай каратегийн холбооны “FULL CONTACT KARATE CHAMPIONSHIP” 2019 оны улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний +75 кг буюу хүнд жингийн ангилалд Монголын шинкиокушинкай каратегийн 3 удаагийн аварга, тус ангийн Ажиллагааны тасгийн сургалт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Тэмүүлэн амжилттай оролцож нэгдүгээрт байрт шалгарч аваргын цом, алтан медаль, мөн тус жингийн ангилалд Ажиллагааны тасгийн бүлгийн ажилтан, ахлах ахлагч А.Мөнхөө гуравдугаар байрт шалгарч улсын аваргын хошой хүрэл медальтан болсон амжилтуудыг тус тус үзүүлжээ.

Тус тэмцээнд нийт 10 клубын 96 тамирчин оролцосноос ахмад Б.Тэмүүлэн өрсөлдөгч тамирчинаа 25 секудэнд цэвэр ялж “Хамгийн богино хугацаанд ялалт авсан тамирчин”-аар шалгарч өргөмжлөлөөр шагнуулсан байна.
20190312

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*