Түр хугацааны уулзалт зохион байгуулж байна.

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хоригдлын түр хугацааны уулзалтыг дараах                 хэлбэрээр зохион байгуулж байна.

  1. Хоригдолтой уулзах хүсэлтийг байгууллагын цахим хаяг, албаны 97152603 дугаар утсаар ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд авч, уулзалтын товыг хүсэлт гаргасан иргэнд танилцуулан, төрөл садангийн 2-оос дээшгүй иргэн байхаар тогтоож, уулзалтыг зохион байгуулна.
  2. “Хорих ангийн дотоод журам”-ын 7.1-д заасан ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, гар нүүрийн болон эдийн саван, алчуур, сахлын машин, жижиг хэмжээтэй 1 үйлдэлтэй хумсны хутга, нүүр, гарын тос, хуурай, нойтон салфетка, ариун цэврийн цаас,  мөн журмын 8.10-д заасан 3 кг-аас ихгүй гурилан бүтээгдэхүүн зэргийг нэвтруулнэ.
  3. Уулзахаар ирэгсдийн баримт бичгийг шалгах, бүртгэлтэй тулгах, зөвшөөрөл олгох зэрэг ажиллагааны явцад иргэдийн бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж, хоорондын зайг 2 метрээр тогтоон, анхааруулах тэмдэглэгээний ард зогсож үйлчлүүлнэ. Мөн амны хаалт, 1 удаагийн бээлийтэй ирэх.
  4. “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор: Нээлттэй хорих ангид ял эдэлж буй хоригдлын  түр хугацааны уулзалтыг сард 1 удаа, 1 цагийн хугацатайгаар зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button