Байгууллагын товч түүх

          441 дүгээр нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалаар бие даасан “Дарь-Эх” дэх хэсэг нэртэйгээр анх зохион байгуулагдаж Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 188 тоот тогтоолоор жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон зохион байгуулсан түүхтэй.

          Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  71 тоот тогтоолоор  Говьсүмбэр аймаг дахь Хорих 425  дугаар анги нь жирийн дэглэмтэй хорих анги болсноор  Хорих 441 дүгээр ангид хоригдож байсан хоригдлуудыг тус ангид шилжүүлэн байршуулж тус ангийг Аюулгүй байдал, тусгай ажиллагааны чиглэлээр алба хаагчдын  аюулгүй байдал, тусгай  бэлтгэлийг хангах үндсэн бааз суурь болгон ашиглаж  байсан.

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор 441 дүгээр нээлттэй хорих анги болгон өөрчлөн зохион байгуулагдсан.

          Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/ нь төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр төмрийн цехийн тоног төхөөрөмж нийлүүлснээр тус анги нь төмөр хийцийн  үйлдвэрлэл эрхэлж байна.

Back to top button
Close