Ахмад ажилтан

          Долгоржавын Сүхбаатар нь 1945 оны 2 дугаар сарын 03-ны  өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн.Дээд боловсролтой.Авто инженжер, Хуульч эрх зүйч мэргэжилтэй.

          Д.Сүхбаатар нь 1952-1962 онд Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг төгссөн, 1962-1963 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Бригадын даргын курсад сурч төгссөн.

          Дамиранжав овогтой Бат-Өлзий нь 1955 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн.

          1975-1978 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуулийг төгссөн.1978-1982 онд Сүхбаатар аймгийн Цагдан сэргийлэх ангид Төлөөлөгч, 1982-1989 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, 1989-1995 онд Дорнод аймгийн Цагдан сэргийлэх газарт Төлөөлөгч, хэсгийн байцаагч, 1996-1998 онд 415 дугаар ангид Ээлжийн дарга, 1999-2001 онд 411 дүгээр ангид Хянагч, 2001-2009 онд 421 ,441 дүгээр ангиудад Хянагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

          Гүррагчаагийн Цэдэвсоном нь 1954 оны 6 дугаар сарын 05-ны өдөр одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Горхины эх хэмээх газарт малчин Гүррагчаагийн том хүү болон мэндэлсэн.

         Бага насаа эцэг эхийн хамт төрсөн нутагтаа өнгөрөөсөн бөгөөд 1956 онд Хонхор өртөөнд шилжин суурьшиж, 1962-1970 онд Хонхор өртөөн дэхь бага сургуульд суралцан төгсжээ.

Back to top button