Оны шилдгүүд

          Зуунбаярын Эрдэнэсайхан нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд нийслэлийн 10 жилийн 56 дугаар дунд сургууль, 2005 онд Бүгд Найрамдах Турк улсын Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжилээр, 2019 онд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн мэргэжил дээшлүүлэх мэргэшүүлэх сургалтыг тус тус суралцаж төгссөн.

          2005 оны 09 дүгээр сараас 2015 оны 05 сар хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Санхүү хангамжийн газарт ахлах мэргэжилтэн, 2015 оны 05 дугаар сараас одоог хүртэл ШШГЕГ-ын Аюулгүй байдал тусгай ажиллагааны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 441 дүгээр нээлттэй хорих ангид үйлдвэр хариуцсан дарга, цехийн мастер албан тушаалаар ажиллаж байна.

          Бадамсамбуугийн Эрдэнэсамбуу нь 1972 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн,Цагдаагийн дээд сургуулийг 1995-1999 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан эрхзүйч мэргэжлээр төгссөн.

            Ахмад Б.Эрдэнэсамбуу нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 1999 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Хорих 423 дугаар ангид ахуй дэглэмийн байцаагч, 1999 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Говьсүмбэр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч,

Back to top button
Close