Эдгээр алба хаагчид нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хүрэн берет” өмсөх эрхийн шалгалтад орж, нэгдүгээр зэрэглэлийн болзол хангажээ.
Тус үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Хүрэн берет” нь тусгай албанд үүрэг гүйцэтгэдэг хэн бүхний бахархал, хүсэл зорилгын илэрхийлэл, бэлэг тэмдэг нь юм. Цаашид та бүхэн эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажиллаж, дараа дараагийн “Хүрэн берет” өмсөх тусгай ажиллагааны төвийн алба хаагч болох эрх нь нээлттэй гэдгийг онцлоод Тусгай ажиллагааны төвийн нийт бие бүрэлдэхүүн болон “Хүрэн берет”-ийн болзол хангасан алба хаагчид, тэдний гэр бүлд ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүслээ.
Харин “Хүрэн берет” гардан авсан хошууч Б.Тэмүүлэн өндөр хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлдэг дайчид бидэнд “Хүрэн берет” өмсөх эрхэм үүргийг олгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдэд, мөн төрийн хүнд бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны төв нь үүсэн байгуулагдсанаас хойш 20 дох жилдээ үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд байгууллагын хэмжээнд анх удаа “Хүрэн берет” гардуулж байгаа нь энэхүү үйл явдал юм.