ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ШҮҮХЭЭС ОНОГДУУЛСАН ЯЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙН ШАРИЛЖ УСТГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайн шарилж устгах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аллерги, харшлаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл, ногоон орчинд зорчих, зугаалах орчныг бүрдүүлэх, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна.
Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг ажилд хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг ажилд татан оролцуулах юм.
 

Add comment

reload, if the code cannot be seen