АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги цэргийн болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
✅Энэ үеэр ангийн дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ ахмад ажилтнууддаа ангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан.
Мөн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Д.Сүхбаатар үүрэг гүйцэтгэж байх үед гарч байсан хүндрэл, бэрхшээл болон дурсамжаа алба хаагчидтай хуваалцлаа.
✅Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Add comment

reload, if the code cannot be seen